ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ДОКТОРАНТУУДЫН ИХ СЕМИНАРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН ДОКТОРАНТУУДЫН ИХ СЕМИНАРЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
Өнөөдөр Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн докторантуудын их семинарт докторант Б.Бадмарага, Б.Замбага, С.Эрдэнэболор, Б.Ургамалцэцэг, Ү.Амарбат нар судалгааны ажлын явц, үр дүнгийнхээ талаар танилцуулж, эрдэмтэн, профессор, судлаачдын санал зөвлөмж, шүүмжийг сонсож хэлэлцүүллээ.
Их семинар хэлэлцүүлэгт ОТИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Б.Одгэрэл, Хууль зүйн сургуулийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг, тэнхмийн эрхлэгч, доктор М.Сувд, багш, доктор Г.Гантөмөр, дэд профессор, зөвлөх Д.Наранчимэг, дэд профессор Ц.Алтанцэцэг, ОТИС-ийн эрдэм шинжилгээ-судалгааны төвийн эрхлэгч Ө.Амгалан болон Хууль зүйн сургуулийн багш, судлаачид оролцов.
Их семинар хэлэлцүүлэгт судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүлсэн докторантууддаа эрдэм судлалын ажлын амжилт хүсье