Хөл хориог сунгах магадлал өндөр байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийж байна.
Тэрээр хөл хориог сунгах эсэх талаар “Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр таамаглаагүй байдлаар өөрчлөгдөж байна. Халдварын тархалт сүүлийн хоёр хоногт бидний өмнө нь таамаглаж байснаас амаргүй хэлбэрээр үргэлжилж байна. Ард иргэд дунд явж байсан 18 тохиолдол илэрлээ. Тиймээс 11 байгууллагын эрсдэлийн үнэлгээг маргааш хийх ба үнэлгээгээр хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр байна” гэлээ.