Соёлын сайд С.Чулууныг МУИС-ийн Удирдах зөвлөлөөс чөлөөлжээ

Соёлын сайд С.Чулууныг Монгол Улсын их сургуулийн Удирдах зөвлөлөөс чөлөөлжээ. Тухайлбал, Сайд эрдэм шинжилгээний ажил хийж болно, багшилж болно. Харин үүнээс бусад эрх нь хориотой байдаг. Энэ үндэслэлээр Удирдах зөвлөлөөс чөлөөлөх шийдвэр гаргажээ. МУИС-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүнээс энэ асуудлын талаар тодруулахад "Удирдах зөвлөлөөс чөлөөлсөн шалтгаан тодорхойгүй" гэх хариултыг өглөө.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд МУИС Удирдах зөвлөлөө шинэчлэн байгуулснаа зарласан юм.

МУИС-ийн Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн нэрс:

  1. С.Наранцогт, СЯ
  2. Б.Ганбат, ЗГХЭГ
  3. Л.Өлзийсайхан, УИХ ТГ
  4. Л.Баасандорж, ХЗЯ
  5. Ганбаатар БШУЯ
  6. С.Мөнхбат БШУЯ
  7. Г.Чулуунбаатар ШУА
  8. Г.Батнэмэх БШУЯ
  9. Ш.Одонбаатар ГХЯ