2021-12-31
phone (976)99858426
email info@otgontenger.edu.mn
“ОТГОНТЭНГЭР” ОЮУТНЫ ЭРДЭМ
ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Нэг.
Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго, хамрах хүрээ
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед оюутан, сурагчдын
эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, тэдний эрдэм шинжилгээний ажилд суралцах, онлайн
орчинд мэдээлэл цуглуулах, боловсруулах, судалгааны үр дүнгээ түгээн
дэлгэрүүлэх, туршлага солилцох боломж, хүрээг нэмэгдүүлэх зорилгоор энэ удаагийн “ОТГОНТЭНГЭР” оюутны эрдэм
шинжилгээний хурал нь “ЦАР ТАХАЛ БА ХҮНИЙ ХӨГЖИЛ” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна.
Хуралд их, дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын
сургуулийн ахлах ангийн сурагчид дээрх тогтсон сэдвийн хүрээнд илтгэл бичиж оролцоно.
Хоёр. Зохион
байгуулалт
Хурлын бүртгэл, илтгэл хүлээн авах:
http://conference.otgontenger.edu.mn/ хаягаар 2021
оны 05 сарын 20-ныг хүртэл хүлээн авна.
Шалгаруулалт 2 үе шаттай
I шатны шалгаруулалтыг 2021 оны 05 сарын 14-нийг хүртэл комисс уншиж, танилцан 8 илтгэлийг
шалгаруулан илтгэгчид мэдэгдэнэ.
II шатны шалгаруулалтыг 2021 оны 05 сарын 21-ны 12:00 цагт Microsoft
Teams
платформоор зохион байгуулна.
Гурав. Илтгэлд тавигдах шаардлага
Эрдэм шинжилгээний хурлын зорилго, чиглэлд нийцсэн,
сэдвийн хүрээнд тулгамдсан тодорхой асуудлыг хөндсөн,
бодит кейст суурилсан оновчтой санал дүгнэлт гаргасан байх;
Судалгааны шинэлэг тал,
практик ач холбогдлыг тодорхой гаргасан байх;
Шинжлэх ухааны онолын
үндэслэлтэй, судалгааны арга зүйг ашигласан байх;
Эрдэм шинжилгээ,
судалгааны бүтээлийн шаардлагыг хангасан байх;
Дөрөв. Шалгарсан илтгэлийг хэлэлцүүлэх
Илтгэлийн
танилцуулгыг Power
point программыг
ашиглан бэлтгэнэ. Илтгэлийг 7 минутад багтаан илтгэх бөгөөд 3 минутад
багтаан хэлэлцүүлнэ.